
Мичиган мужийн албаныхны мэдээлснээр өчигдөр өглөө Детройтод их хэмжээний цас орсноос үзэгдэх орчин хязгаарлагдсны дээр зам халтиргаатай байснаас осол гарсан байна. Ослын улмаас цагдаа нар “I-75” хурдны замын хоёр урсгалыг бүтэн цагийн турш хааж, аврах албаныхан гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэх болон осолд орсон автомашинуудыг замаас холдуулах ажиллагаа явуулжээ.
Б.АНХТУЯА