Израиль Сирид агаараас цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Израиль Сирид агаараас цохилт өгөв

Ливаны исламын бүлгийнхэнд зэр зэвсэг зөөж явсан гэх авто машины цуваанд Израилийн нисэх  хүчин пуужингийн цохилт өгчээ. Израиль довтолгооныхоо талаар АНУ-д мэдээлсэн байна. Орос Израилийн үйлдлийг НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж үзсэн байна.

Израиль Сири  дэх байнуудад агаараас цохилт өгсөн гэх хэвлэлийн мэдээг АНУ-ын  засаг захиргааны төлөөлөгч батлан мэдэгдсэн байна. Израилийн нисэх онгоцнууд Сирийн нийслэлийн захын дүүрэгт орчин үеийн зенитийн техникийг Ливаны "Хезболлах" бүлгийн хэт даврагчдад хүргэж явсан гэх авто машины цувааг бөмбөгдсөн байна гэж Цагаан ордны эх сурвалж “The New York Times” сонинд мэдээлжээ. Израиль энэ үйлдлийнхээ талаар АНУ-д мэдээлсэн байжээ.

“The Washington Post” сонинд бичсэнээр, 2007 оноос хойших Израилийн нисэх хүчний анхны энэ цохилт нь Сирийн иргэний дайн бусад орнуудын нутаг дэвсгэрт орж магадгүй гэсэн аюулыг улам нэмэгдүүлжээ.

Израилийн талаас энэ тухай тайлбар өгөөгүй, харин Сирийн удирдлага цэргийн шинжлэх ухааны судалгааны төвд Израилийн хоёр онгоц цохилт өгсөн гэв. Онгоцнууд хэт доогуур нисч байсан радарт мэдэгдээгүй бөгөөд цохилтоор төвийн байр сууц эвдэрч мөн хоёр ажилтан нь амиа алдаж, хэд, хэдэн хүн шархаджээ.
Өмнө нь Ливаны хилийн ойролцоо авто цувааг Израиль бөмбөгдсөн гэж байсан ч Ливаны Засгийн газар тийм зүйл гараагүй гэхдээ Израилийн онгоцнууд агаарын хил зөрчсөн гэжээ.

Оросын Гадаад хэргийн яам Израилийн үйлдлийг НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж нэрлэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж