Ц.Орхон батлан даалтаар гарах хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Ц.Орхон батлан даалтаар гарах хүсэлт тавьжээ

МИАТ компаниас мөнгө угаасан, их хэмжээний мөнгө завшсан хэргээр баривчлагдан шалгагдаж байгаа нэр бүхий есөн хүний баривчлах хугацааг дахин сунгасан тухай мэдээллийн зарим сайтуудаар цацаад байна. Прокурорын байгуллагаас энэ талаар тодруулахад “Баривчлах хугацаа дуусаагүй байгаа тулд дахин сунгах асуудал яригдаагүй” гэсэн мэдээллийг өгч байна. МИАТ-ын захирал асан Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа болон нэр бүхийн долоон хүнд холбогдох энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт тэднийг баривчлан саатуулснаас хойш олны анхааралд хүрээд байгаа билээ. Хэргийн шалгалтад саад учруулахгүйн тулд прокурор тэднийг баривчлан саатуулах зөвшөөрөл өгсөн бөгөөд эхний 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байна.

Харин Ц.Орхон захирлын ”Эхнэрийг минь суллавал энэ хэрэгт холбоотой 20 улстөрчийг нэрлэж өгье” гэсэн тухай мэдээлэл хараахан батлагдаж нотлогдохгүй, цагдаагийн байгууллага болон прокуророос энэ мэдээллийг үгүйсгэж байгаа билээ. Гэвч Ц.Орхон захирлын хувьд эхнэрийн хамт батлан даалтаар гарч, гадуур шалгуулах хүсэлтээ прокурорт өдөр алгасахгүй тавьж байгаа юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж