Үхээд 16 цаг болсон эмгэн амилав

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Үхээд 16 цаг болсон эмгэн амилав

Хятадын Гуандун мужийн Ляньзян аймгийн Чаньзян хотод нэгэн ер бусын зүйл болжээ. Маш  өндөр настай эмгэн үхээд 16 цаг болсныхаа дараа дахин сэргэжээ гэж Paranormal-news.ru. интернет-хэвлэлд бичив.

Өдгөө 101 настай Пэн Сюхуа гэдэг эмгэн үүний өмнө унаж бэртэж, эхийгээ асрахаар түүний дал гарсан хоёр охин нь ирсэн гэнэ. Хэд хоногийн дараа тэд эхийгээ амьсгалахгүй, зүрх цохихгүй болж бие нь хөшөөд ирснийг мэдээд үхлээ гэж сандарч ойр орчныхноо дууджээ. Хөршүүд нь удалгүй ирж эмгэнийг оршуулах ажилд оролцжээ.

Дараагийн өдөр нь  охидынх нь нэг нь эхдээ оршуулгын хувцас өмсгөөд авсанд хийх гэтэл Пэн эмгэн гэнэтхэн нүдээ нээгээд инээснээ “Та нар ирчихсэн юм уу” гэж шивнэжээ. Оршуулгад оролцох гэж байсан хүмүүс орилолдоод л зугтсан гэнэ.

67 настай охин Лю Мэйзюанийн яриагаар Пэн Сюхуа 101 настай ядуу амьдралтай ч маш сайхан зантай хүн бөгөөд  нөхөр нь 11 жилийн өмнө нас барснаас хойш ганцаараа амьдарч байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж