“Арсенал” Начо Монраелийг 8.3 саяар авлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

“Арсенал” Начо Монраелийг 8.3 саяар авлаа

Английн “Арсенал” өвлийн наймааны цонх хаагдахын өмнөхөн Испанийн “Малага”-гаас зүүн захын хамгаалагч Начо Монреалийг авснаа зарлалаа. Испанийн шигшээгийн хөлбөмбөгчийг эгнээндээ элсүүлэхийн тулд “Их буучид” 8.3 сая паунд зарцуулжээ.

26 настай испани залуу Хойд Лондоны багтай удаан хугацааны гэрээ байгуулсан бөгөөд долоо хоногтоо 60 мянган паундын цалин авах юм байна. Начо “Осасуна”-д мэргэжлийн хөлбөмбөгчийн анхны гэрээгээ байгуулж байжээ. 2011 оноос “Малага”-д ирж, Испанийн шигшээгийн төлөө хэд хэдэн тоглолтод гараад амжсан байна.

Тэрээр энэ улиралд “Малага”-гийн бүрэлдэхүүнд багтан Аваргуудын лигт тоглочихсон тул “Арсенал” түүнийг Аваргуудын лигийн мэдүүлэгтээ дурьдаж болохгүй ажээ.

Киран Гиббс гэмтэл авсан нь Арсен Венгерийг ийм алхам яаралтай хийхэд хүргэжээ. Андре Сантос энэ баасан гаригт Турк руу эргэн одох тул, “Их буучид”-д гарцаагүй зүүн захын хамгаалагч хэрэг болсон аж.

Дашрам сонирхуулахад, ноднин “Арсенал” мөн л “Малага”-гаас хагас хамгаалагч Санти Касорлаг худалдан авсан билээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж