Өнөөдрөөс элсэлтийн шалгалтын бүртгэл улс орон даяар эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ. Хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагаас болно. Мөн тус төвд 11.00 цагаас Тавантолгой тойрсон асуудлаар Ардчилсан намын дэмжигчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийхээр болсон байна. Харин 13.00 цагаас ахмад сагсан бөмбөгчид сагсан бөмбөгийн холбооны талаарх өөрсдийн бодлоо бусадтай хуваалцах гэнэ. Сар шинийн гарын бэлгэнд ном сонгох уриалгыг “Номтой нөхөрлөе” клубээс гаргаад байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл 14.00 цагаас “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд болох бөгөөд эл хуралд Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав нар оролцох юм.
Д.ЦЭЭНЭ