
Тайванийн нийслэл Тайпей хотноо Барби хүүхэлдэйн стилиэр чимэглэсэн анхны “Barbie Cafe” нэртэй ресторан үүдээ нээжээ. Барби ресторан байгуулах санаачилгаас эхлээд нээлтийн ёслол хүртэлх бүхий л үйл явцад Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel” компани хяналт тавьж, ажилласан байна. Компанийн төлөөлөгчийн хэлснээр Тайпей хотод аливаа нэг theme бүхий рестораны бизнес сайн хөгжсөн тул “Barbie Cafй” ирээдүй байна гэдэгт итгэлтэй байгаа аж.
“Barbie Cafй” нь зөвхөн Тайвань бус, эх газрын Хятад, Японы барби хүүхэлдэйн фенүүдийг ч татна гэж тооцоолжээ. Гадна талын хаяг, чимэглэлээс эхлээд интерьер дизайн, ширээ сандал, хоолны цэс гээд тус рестораны бүхий л зүйлс нь барбиг санагдуулам бөгөөд барби маягаар хувцаслаж, гоёсон зөөгч үйлчлэх гэнэ.