Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

–    Хаа хүрэх юм?
–    Хаа хүрвэл хүргэж өгөх юм?
–    Чи чинь тэнэг юм уу?

Такси
барихаар гар өргөхөд зогссон машины жолооч бид хоёрын дунд өрнөсөн
яриа. Тав тухаа бодож, цагаа хэмнээд хөнгөн тэргээр сүнгэнэх гэсэн биш
эцэст нь “тэнэг” болж орхилоо. Харин дараагийн зогссон жолооч түрүүчийнх
шиг цонхоо нээж элдэв асуулт асууж, хэл амаар доромжлоогүй болохоор
бушуухан шиг үсрээд суучихлаа. Хаа хүрэхээ ч товч тодорхой хэлж
ойлгууллаа. Миний сууж яваа машины жолооч Н.Энхбаярыг үзэн яддаг гэнэ.
Түүний төлөө өлссөн ээжүүд түүнийхээр бол “тэнэг” бөгөөд эхнэр нь ч
гэсэн тэдэнтэй адилхан гэнэ. Энэ, тэндээ хагарч цоорсон замууд уурыг нь
барж, хөгшрөх гол шалтгаан болж байгаа аж. Харин хөөрхөн хүүхэн
суулгачихаад толиндоо харж явахад түгжрэл үүсэхээ больчихдог “хөгийн
зантай” юм байх. Энэ мэтчилэн жолооч ахын улс төрийн үзэл, эхнэрээ юу
гэж боддог, юунаас болж уурлаж, уурыг нь хөөрхөн хүүхэн тайтгаруулдаг
талаар сонсч, уур хүрч явтал машин маань зогслоо. Тэгтэл Байгаль орчны
яам орохоо хэлсээр байтал минь 5-р сургуулийн урд зогсчихож. “Ах аа, би
яам орно гэж хэлсэн ш дээ” гэтэл “Энд буучих дүү. Ийшээ орчихоор гарч
ирэх гэж бөөн төвөг” гэдэг байгаа. Уг нь ажлаасаа хоцрох гээд яарахдаа л
такси барьсан хэрэг шүү дээ, гэтэд дахиад хэсэг газар гүйх хэрэгтэй
болж байдаг…

Ингэхэд ер нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлыг
хүндэтгэн үзэж, хүрэх ёстой газар нь хүргэж өгөхгүй юм бол машин дээрээ
дуудлагын утас, такси компанийхаа тэмдгийг томоор байрлуулж, такси
үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн нэр зүүх хэрэг байна уу? 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж