
Австрийн Браунау-ам-Инн хотод орших Гитлерийн төрсөн гэрийг үүнээс өмнө ОХУ-ын парламентын нэгэн гишүүн худалдан авч, нураахыг хүссэн ч уг байшинг түүхийн дурсгал хэмээн өнөөг хүртэл хамгаалан хадгалсаар байгаа аж.
Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инн хотод төрсөн бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, одон медалиар шагнуулж байжээ. Үүний дараа тэрээр 1920 онд Германы Нацист намд элсэн, дараа жил нь намынхаа удирдагч болсон байна. Адольф Гитлер 1939 онд армийн хүчээр Польшийг эзэлснээр Европт дэлхийн хоёрдугаар дайны эхлэлийг тавьсан нэгэн. Хожим нь дайны дараа Гитлер амиа егүүтгэсэн билээ.
Б.АНХТУЯА