Санхүүгийн системийг хөгжүүлснээр хотын үйлчилгээ сайжирна

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Санхүүгийн системийг хөгжүүлснээр хотын үйлчилгээ сайжирна

Нийслэлийн ИТХ-ын хүсэлтээр Дэлхийн банкнаас,
Нийслэлийн санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдал цаашид хэрхэн
сайжруулах талаар санал, зөвлөмж бүхий судалгааг 2011-2012 оны хооронд
явуулсан байна.  Энэхүү судалгааны хүрээд нийслэлийн төсвийн орлого,
зарлага бусад хөрөнгийн эх үүсвэрийг нарийвчлан үзэж  тайлан
боловсруулсан бөгөөд  нийслэлийн удирдлагуудад энэхүү тайлангаа зөвлөмж
болгон танилцууллаа. Тайлангын хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ, төр бол албан
тушаалаараа гайхуулж, ард түмэнээ мартсан дарга нарын хуаран биш. Төр
бол иргэндээ үйлчилгээ үзүүлдэг, тэрхүү үйлчилгээгээг нь иргэд ил тод
хүнд сурталгүйгээр авч байх ёстой нэг ёсны дэлгүүр гэж ойлгож болно.
Дэлгүүр бүх бараа бүтээгдэхүүнээ нуучихаад иргэддээ юугаар хэрхэн
үйлчилдэг нь тодорхойгүй байвал тэр үйлчилгээ яагаад ч төгс биш. Тиймээс
нийслэлийн төсөв, болон нийслэлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил
тод , ойлгомжтой байлгах нь үнэхээр  чухал юм.  Өнөөдөр бид энэхүү
тайлангын судалгаанд тулгуурлан гаргасан зөвлөмжөөр төсвөө хэрхэн ил тод
ойлгомжтой болгохыг суралцах болно гэдгийг онцлон хэллээ.  

Дэлхийн
банкны хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн хадагтай  Мески Брахим 
“Улаанбаатар хотын санхүүжилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр
нийслэлийн төсвийн орлогын гол эх үүсвэр нь цалин түүнтэй адилтгах
орлогын тавтар байна. Энэ татвар нь нийслэлийн төсвийн 72,1 хувийг эзлэж
байгаа бол газар ашигласны төлбөр 10.6 хувь, эд хөрөнгийн татвар 5,5
хувь, авто тээврийн хэрэгслийн татвар 5,3 хувь, бусад орлогын эх үүсвэр
6,5 хувь байна гэдгийг хэлсэн юм. Харин урсгал зардлын хувьд  төрийн
үйлчилгээ, бусад хөтөлбөр арга хэмжээ, орон нутгийн нөөцийн, бусад
татаас гэх мэт зориулалт нь тодорхой бус хэд хэдэн  зарлага  байгааг
онцлон хэллээ. Тодруулбал 2008 оноос 2011 он хүртэл хэрхэн юунд
зарцуулсан нь тодорхой бус зардал нэмэгдэж,  нийт зардлын 30 гаруй
хувийг эзлэж байгаа нь онцгой анхаарах ёстой зүйл юм гэлээ. Мөн хотын
бүхий л үйлчилгээг хүртээмжтэй болгож сайжруулахын тулд санхүүгийн
системийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Тухайлбал, төсвийн тайлангын хэт
хэсэгчилсэн байдлыг арилгахын тулд нэгдсэн бүтцээр тайлагнах, төсвийн
гүйцэтгэлийн тайланг сайжруулах замаар үйлчилгээний ил тод байдлыг
хангах, орон нутгийн захиргааны чиг үүргийг тодорхой болгосноор иргэдэд
үзүүлэх үйлчилгээний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь хотын
үйлчилгээг сайжруулахад чухал алхам болно гэж зөвөллөө.  “Улаанбаатар
хотын санхүүжилт” тайланг танилцуулах хурлаар  хотоос иргэдэд үзүүлэх
үйлчилгээ, хотын дэд бүтцийн асуудлыг санхүүжүүлэхэд шаардлагатай төсөв,
санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай , хэрхэн  тэнцвэртэй хуваарилах,
хотын хөгжлийг тэтгэсэн ил тод нээлттэй төсөвтэй байхад чиглэгдсэн хэд
хэдэн санал зөвлөмжүүдийг танилцууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж