
Үүний дараа УИХ-ын гишүүд Д.Ганбат, Ж.Батзандан нараас өргөн барьсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцууллаа. Тус төслийг мөн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.