Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн
тушаалаар иргэд бүх цэргийн хар сүлдний өргөөнд зочилж, хар сүлдэндээ
мөргөн сүслэх боломжтой болжээ. Эгэл жирийн иргэд болоод гадаадын зочид
төлөөлөгчдөд монгол цэргийн түүхэн уламжлал, Бүх цэргийн Их Хар сүлдний
талаар ойлголт өгч сурталчлах, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх
зорилгоор ийм тушаал гаргаснаа сайд тайлбарласан байна.
БХЯ-ны
хашаанд байрлах бүх цэргийн их “Хар сүлд”-ийг иргэд долоо хоног бүрийн
баасан гаригт 14.00-16.00 цагт үзэж сонирхох боломжтой юм байна. Мөн
Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн бие бүрэлдэхүүн
тэднийг үдэн гаргах ёслолын төгсгөлд бүх цэргийн их хар сүлдэнд
хүндэтгэл үзүүлж байхаар болжээ.

Дашрамд дурдахад, бүх цэргийн
их хар сүлдийг цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр
хийх, уг тайлгад БХЯ, ЗХЖШ, Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын
довтолгооноос хамгаалах цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн
удирдлагуудыг оролцуулж байхаар тушаалд заажээ.
Д.ЦЭЦЭН