Шатахууны 62 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Шатахууны 62 хоногийн нөөцтэй байна

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшны эрсдэлээс хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Дэд хөтөлбөрийг Шатахууны хомсдолд орж, шатахууны үнийг хөөрөгдүүлэхгүй байх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.

Үүний хүрээнд шатахууны хангамжийг сайжруулах, тогтвортой байлгахын тулд улсын болон хувийн компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээг 40 хоног байсныг 60 хоногоор тооцож нөөцөө бэлдэх шаардлагатай хэмээн Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Одоогийн байдлаар шатахууны 62 хоногийн нөөцтэй байгаа гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ. Засгийн газрын тогтоолын дагуу шатахууны хомсдолд орохгүйн тулд 62 хоногийн нөөцийг бүрдүүлээд байгаа бөгөөд цаашид ч шатахууны хомсдолд орохгүй тулд 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар шатахуунаа нөөцөлж байх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж