Зэвсэгт хүчнийхэнд тусламж илгээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэнд тусламж илгээжээ

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулан автотехник, архив болон эмнэлгийн зориулалттай эд зүйлсийг буцалтгүй тусламж болгон өгсөн байна. Энэ удаа хүн тээврийн зориулалтын 18 автобус, архивын нягтруулсан шүүгээ, тавилга 289 ширхэг, эмнэлгийн сургалт дадлагын иж бүрэн хэрэгсэл дөрвийг олгоод байна. Нийтдээ 10 сая юань буюу хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тусламжийн хэрэгслийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ, “Бага баян-Энхийн төлөө цогцолбор” төв, Монгол цэргийн музей зэрэг есөн байгууллагад хуваарилан өгчээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж