Монгол Японы харилцааг судлав

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Монгол Японы харилцааг судлав

Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нөхцөл, боломжийг судлах хоёр талын судалгааны ажлын хэсгийн хамтарсан III уулзалт 2011 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.  Хамтарсан  III уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Жаргалсайхан, японы талаас  Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Япон-Хятад, Монголын эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хэсгийн дарга Т.Фүрүяа нар даргалав.  Уулзалтаар талууд Барааны худалдаа; Эрчим хүч, эрдэс баялаг; Хөрөнгө оруулалт; Үйлчилгээний худалдаа; Гаалийн горим; Оюуны өмч; Өрсөлдөөний бодлого; Маргааныг шийдвэрлэх, түүнээс зайлсхийх; Ил тод байдал; Бизнесийн орчныг сайжруулах;  Засгийн газрын худалдан авалт; Хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн; Хамтын ажиллагаа/ үүнд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, санхүүгийн үйлчилгээ, цахим худалдаа, байгаль орчин,аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологи/  зэрэг салбар асуудлаар санал солилцов. Хамтарсан судалгааны ажлын Нэгдсэн тайланг уулзалтын төгсгөлд эцэслэн гаргасан талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж