Бар зургууд зургаан саяын үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Бар зургууд зургаан саяын үнэ хүрэв

Альбрехт Дюрерийн бар зургийн цуглуулга Нью-Йоркийн  Christie"s дуудлага худалдаагаар зургаан сая ам.доллараар зарагдсан байна. Арилжааны лотуудын ихэнх нь хувийн цуглуулгын бар зургууд байв. Нэр нь нууцлагдсан цуглуулагч Дюрерийн бар зургуудыг хагас зууны турш цуглуулжээ. Арилжааны  эхэнд 62 бар зургаас бүрэлдсэн багц 4,6 саяар үнэлэгдсэн байв.

Мягмар гаригийн арилжааны хамгийн хүнэтэй лот нь 1515 онд Дюрерийн бүтээсэн «Хирс» гэсэн төмөр барын зураг байсан ба анхны үнэ нь 100-150 мянгаар эхлээд 866,5 мянган ам.доллараар зарагдсан нь Дюрерийн зургийн  дуудлага худалдааны дээд үнийг тогтоов.

«Хувилгаан Юстас» 722,5 мянган ам.доллараар, «Меланхолия I», 530,5 мянган ам.доллараар, «Адам, Ева» 662,5 мянган ам:доллараар тус тус зарагдсан нь бас л үнэтэй лотууд байлаа.

Christie"s Дюрерийн бар зургуудын 76 хувийг борлуулж чаджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж