“Ингэний айрагны баяр” болно

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Ингэний айрагны баяр” болно

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Ингэний айрагны баяр” хоёрдугаар сарын 1, 2-нд болох гэж байна. Жил бүр болдог уг үзэсгэлэн яармагийг энэ жил Аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, “Мерси Корс” олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, аймгийн Биеийн тамир спортын газар  хамтран “Үнийн хөөрөгдөлгүй үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” уриатай зохион байгуулах  ажээ. Энэ нь  сар шинийн баяр болох гэж буй эдгээр өдрүүдэд цагаан идээ, мах, сүүний үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх зорилготой бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагаар тэмээнээс гаралтай бүтээгдэхүүнийг дэлгэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж