
Өнгөрөгч аравдугаар сард Малала охин өөрийн амьдардаг Пакистаны Сват тосгонд хичээлээ тараад гэ рүүгээ харих замдаа толгой болоод хүзүүн тус газартаа буудуулж, хүнд шарх авсан юм. Эмч нарын мэдээлснээр Малалагийн толгойн тус газарт туссан сумны шарх түүний тархинд маш аюултай, үхэлд ч хүргэж болзошгүй учраас ийнхүү дахин мэс засал хийх шаардлагатай болсон байна. Малала охины мэс заслын талаар Бирмингемийн Хатан хааны эмнэлгийн эмч Дейв Роузер өчигдөр албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр Малала охины биеийн байдал сайн төдийгүй сэргэлэн цовоо байгаа бөгөөд дараагийн мэс засал амжилттай болно гэдэгт эмч мэргэжилтнүүд ч итгэл төгс байгаа гэнэ.
Э.АНХТУЯА