
Хамтлагийнхны мэдээлснээр тоглолтын арын албанд 445 хүн ажилласан гэнэ. Аялан тоглолтын талаар хамтлагийн гишүүн Тэ-ян “Бидний дуунд дуртай олон мянган фенүүдтэйгээ уулзсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд бид олон зүйл дээр туршлага судалж, чадвар эзэмшлээ” хэмээжээ. Харин хамтлагийн гишүүн Тэ Сун “Аялан тоглолтын туршид бидний хүргэсэн уран бүтээлүүд фенүүдэд маань таалагдсан гэдэгт итгэлтэй байгаа. Бас бидний стиль хэв маягт жаахан өөрчлөлт орсныг тэд анзаарсан байх” хэмээн ярьсан байна.
Түүнчлэн “Big Bang”-ийн мэдээлснээр энэ онд хамтлагийн гишүүн G-Dragon өөрийн соло аялан тоглолтыг олон улсад хийх төлөвлөгөөтэй байгаа бол хамтлагийн гишүүн T.O.P нэгэн шинэ кинонд тоглохоор төлөвлөж байгаа юм байна. Харин Тэ Сун шинэ цомгоо өлгийдөн авахаар завгүй ажиллаж байгаа гэнэ.