
МЭДЭХГҮЙ
Би хэний бүтээсэн
Орон зайд
Амьсгалж байгаагаа мэдэхгүй
Би хэний тогтоосон
Цагийн хэмжүүр дээр
Гишгэж яваагаа ойлгохгүй
Цаг хугацаа
Орон зай
Хэзээ эхэлсэн
Хаана дуусахыг
Хэзээ ч битгий асуу
Амьтай бүхний
Эхлэл, төгсгөлийн тухай
Адилхан шүү дээ
Бид хэний бүтээсэн
Орон зайд
Бид хэний тогтоосон
Цагийн хэмжүүрт
Хөх хот 2012 он
ЦЭЦЭГ
Атгасан гар минь
Цэцгийн сав
Үр суулгаж амьдрал сав
Үндэс соёолж сэтгэл сав
Цэцэг дэлбээлж ухаан сав
Атгасан гар минь
Дэлхий сав
Амьсгалаараа гоёсон
Хүн цэцэг
Завхан аймаг 2012 он
Т.ДАРХАН