Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг нээнэ

Нэгдүгээр төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хүлээн авах ажиллагаа өнөөдөр 11.30 цагт Арслантай гүүрний дэргэдэх шинэчилсэн эмнэлгийн байранд болно. Харин тус барилгын нээлтийн ажиллагаа ирэх гуравдугаар сард болох аж.

Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн чанар муу байгаагаас эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Мөн нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөө үед өргөтгөл ашиглалтад орсноор жилдээ 10 гаруй мянган эх амарждаг нэгдүгээр төрөхийн ачааллыг багасгана гэж албаныхан хэлж буй.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 онд “Бороо Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар “Цаст” констракшн нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг барихаар болсон билээ. 150 ортой энэ өргөтгөл 2011 онд ашиглалтад орох байсан ч барилгын ажил удаашралтай байгаагаас хойшлуулж, өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд ашиглалтад оруулах байсан ч тодорхойгүй шалтгаанаас болж хойшилсоор өдийг хүрсэн аж. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж