Эмэгтэйчүүдийн хувьд “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлсэн Беларусын Виктория Азаренка тэргүүлэгчийн байр сууриа алдаагүй бол шигшээд шалгарсан Хятадын На Ли зургаагаас тав руу дэвшжээ. Мөн “Австралийн нээлттэй тэмцээн”-ний наймны шигшээд АНУ-ын Серена Уильямсийг буулган авч хагас шигшээд шалгарсан Штефенс 25-аас 17 руу дэвшсэн байна.
ТОП-10 теннисчдийг танилцуулбал.
Эмэгтэй:
- (1) Беларусын Виктория Азаренка 10325
- 2. (3) АНУ-ын Серена Уильямс 9970
- (2) ОХУ-ын Мария Шарапова 9545
- (4) Польшийн Агнешка Радваньска 7750
- (6) Хятадын Ли На 6255
- (5) Германы Анжелья Кербер 5695
- (7) Италийн Сара Эррина 4605
- (8) Чехийн Петра Квитова 4285
- (9) Австралийн Саманта Стосур 4230
- (10) Францын Марион Бартоли 3740
17. (25) АНУ-ын Слоун Штефенс 2466
77. (100) Японы Кимико Датэ-Крумм 830
Эрэгтэй:
- (1) Сербийн Новак Жокович 12920
- (2) Швейцарийн Рожер Федерер 10265
- (3) Их Британы Энди Муррей 8480
- (5) Испаний Давид Феррер 6865
- (4) Испанийн Рафаэль Надаль 5400
- (6) Чехийн Томаш Бердых 4680
- (7) Аргентиний Хуан Мартин дель Потро 4210
- (8) Францын Жо-Вильфред Цонга 3555
- (9) Сербийн Янко Типсаревич 3180
- (10) Францын Ришар Гаске 2720
( ) өмнөх чансааг тэмдэглэв.
WTA-н цувралууд Тайланд болон Францад үргэлжлэн явагдаж байгаа бол ATP-ийн цуврал тэмцээнүүд ирэх сарын 4-с Чели, Хорват, Францад үргэлжлэх аж.
Харин теннисдийн ирэх сарын чансаа өндөртэй тэмцээн Катарын Доха хотноо хүлээж байна. “Qatar Open” тэмцээний эмэгтэйчүүдийнх хоёрдугаар сарын 15-аас, эрэгтэйчүүдийнх хоёрдугаар сарын 25-наас эхлэх аж. Тус тэмцээний энэ жилийн шагналын сан эмэгтэйчүүдийнх 2 сая ам.долларт, эрэгтэйчүүдийнх 1 сая 785 мянган ам.долларт багтаж буй аж.