Засаг дарга асан Ц.Болдод тэнсэн харгалзах ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Засаг дарга асан Ц.Болдод тэнсэн харгалзах ял оноожээ

Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Засаг дарга асан Ц.Болдын мөнгө завшсан хэргийг шүүх хурал өндөрлөлөө. Түүнийг СХД-ийн хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо нийлэн төсвийн мөнгө завшсан хэрэгт буруутган шүүж, өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс, ял оноолоо. Энэ талаар албаны эх сурвалж “Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дуусаад, Засаг дарга асан Ц.Болдод хоёр жил, Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаярт гурван жил, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраад хоёр жилийн оноосон бөгөөд ингэхдээ Шүүх бүрэлдэхүүн гурван шүүгчдэгчийн ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн буюу биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан” гэв. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж