Өмнөд Солонгос пуужин хөөргөв

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос пуужин хөөргөв

Өмнөд Солонгос улс гурав дахь удаагаа сансарт хиймэл дагуулын пуужин хөөргөх туршилт хийсэн байна. Өмнөд Солонгосын  “KSLV-1” /Korea Space Launch Vehicle-1/ нэртэй пуужинг “Naro” төвөөс хөөргөж буй үеийн видео бичлэгийг зурагтаар шууд дамжуулан үзүүлжээ. Өмнөд Солонгос 140 тонн жинтэй энэхүү пуужинг ОХУ-тай хамтран бүтээсэн аж. Харин ОХУ-ын зүгээс хэрэв Өмнөд Солонгосын хиймэл дагуулын пуужин хөөргөх энэ удаагийн оролдлого бүтэлгүйтвэл дахин тус улстай хамтран ажиллахгүй гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгос улс 2009, 2010 онд пуужин хөөргөх оролдлого хийсэн боловч техникийн шалтгаанаар бүтэлгүйтэж байжээ. Өмнөд Солонгосын хөөргөсөн эхний удаагийн пуужин задгай сансарт амжилттай гарсан ч сансрын тойрог замд орж чадаагүй байна. Харин удаах нь хөөргөснөөс ердөө хэдхэн мөчийн дараа дэлбэрчээ. Өмнөд Солонгос хэдийнэ сансрын тойрог замд өөрийн хиймэл дагуулаа оруулсан боловч үүнийг өөр орнуудаас хөөргөсөн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж