Солонгосчуудын сайн танил

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Солонгосчуудын сайн танил

Өнгөрсөн жил “Говь” компани өөрийн брэндийн бүтээгдэхүүнээ БНСУ-д  экспортолж эхэлсэн билээ. Эдэлгээ сайтай, хөнгөн зөөлөн чанарт нь тэндхийн иргэд ихэд олзуурхдаг аж. Харин үүнийг дагаад бас нэгэн боломж нээгдэж буйг манай загварын ертөнцийнхөн анзаарч байгаа болов уу? Үүний сэжмийг загвар өмсөгч Б.Энхболд санамсаргүй эхлүүлэх шиг боллоо.

Энэ сарын дундуур Азийн модель шалгаруулах наадам “Asian Festival Awards” БНСУ-д болж өнгөрсөн билээ.  Азийн орнууд хоорондоо өрсөлдөх бус харин улс бүрийн шилдэг моделийг тодруулдаг учиртай энэ наадамд “Монгол Модель” агентлагийн  загвар өмсөгч Б.Энхболд шагнал хүртсэн байна. Хэдийгээр манай моделиуд Солонгост төдийлөн танигдаж эхлээгүй ч  Б.Энхболдын хувьд “Говь”-ийн  бүтээгдэхүүнийг таниулах завшаанаар дүр төрхөө  таниулсан байж мэдэх юм. Ямартай ч энэ удаагийн наадамд оролцсон Б.Энхболдыг солонгосууд “Говь”-ийн бүтээгдэхүүний  нүүр царайгаар нь танин, дотно хүлээж авсан тухай “KBS World” телевизийн нэвтрүүлгээр онцлов. 

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж