Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн Цэц маргааш хуралдахаар товложээ. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд болно гэж  Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж