Д.Болдын “Монгол поп-2” iTunes-т

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Д.Болдын “Монгол поп-2” iTunes-т

Дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомог өчигдрөөс “Apple” компанийн iTunes цахим дэлгүүрт байршлаа. Түүний санаачлан хэрэгжүүлж буй “Монгол поп” төслийн үргэлжлэл болох тус цомог нь Д.Болдын 10 дахь бие даасан цомог юм. Тус цомогт “Үүлэн домог”, “Намрын тухай бодол”, “Монгол түмэн”, “Ижилгүй ганцхан амраг” зэрэг нийт долоон уран бүтээл багтсан. Хоёр оны заагт худалдаанд гарсан тус цомгийн үнэ 25 мянган төгрөг. Харин iTunes-ээс цахим хэлбэрээр худалдан авах үнэ 6,93 ам.доллар ажээ.

Өмнө нь Монголын уран бүтээлчдээс Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын бүтээлүүд iTunes-ээр худалдаалагдаж байсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж