Г.Шийлэгдамба: МИАТ-ын хэрэгт Н.Энхбаяр холбоогүй

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба: МИАТ-ын хэрэгт Н.Энхбаяр холбоогүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэр “МАХН-ын дарга Н.Энхбаярын хамаатны хүмүүсийг МИАТ-ын мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг сайдын суудлаас огцруулах гэж байгаа” гэх мэдээлэл хэвлэлээр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийж, намынхаа байр суурийг  илэрхийлсэн юм. 

Тэрбээр “МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь ташаа юм. Мөн МАХН-ынхан Засгийн газарт байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаа, санал санаачилга, хийж буй ажлыг нь олон нийтэд зөвөөр ойлгуулах үүрэгтэй. Үүний дагуу Н.Удвал сайдыг огцруулах тухай мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” гэсэн юм.

Төрийн өндөр албан тушаалыг хашиж байхдаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг давтан үйлдсэн нь тогтоогдсон МАХН-ын дарга Н.Энхбаярт гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял оноогоод байгаа. Гэвч Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанд хэргийг нягтруулахаар өргөдөл гаргаад байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж