Psy “KMA”-д дөрвөн номинацид нэр дэвшив

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Psy “KMA”-д дөрвөн номинацид нэр дэвшив

"Gangnam Style" дуугаараа дэлхийн хэмжээний од болсон Өмнөд Солонгосын дуучин PSY тус улсын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох “Korean Music Awards”-ын дөрвөн номинацид нэр дэвшжээ. Түүний өвөрмөц донж маяг бүхий “Gangnam Style” дуу “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг хөгжмийн зохиолч”, “Оны шилдэг бүжиг”, “Интернэт хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн дуу” гэсэн дөрвөн номинацид өрсөлдөх аж.

Реппэр PSY-аас гадна Өмнөд Солонгосын хөгжмийн урлагийн тэнгэрт гялалзаж яваа “Busker Busker” хамтлаг болон “Big Bang” хамтлагийн гишүүн, дуучин G-Dragon нар хамгийн олон номинацид нэр дэвшсэн байна.

Арав дахь жилтэйгээ золгож буй “Korean Music Awards” ирэх сарын 28-нд Сөүл хотын “UNIQLO Ax”-т шилдгүүдээ тодруулах аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж