
Намрын чуулган завсарлахаас өмнө ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэн баталдаг. Энэ дагуу ирэх хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд УИХ болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, батлахаар зэхэж байна.
- Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх гол асуудлууд:
- “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл батлах тухай хуулийн төсөл;
- ”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- ”Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Төрийн албаны тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж, УИХ-ын тогтоол баталдаг билээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооноос албан бичиг явуулж, УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төслийг боловсруулсан байна. УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар
- Монгол Улсын Ерөнхийлөгч ес
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөрөв
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 18
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14
- Төрийн байгуулалтын байнгын хороо зургаа
- Төсвийн байнгын хороо тав
- Эдийн засгийн байнгын хороо долоо
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс 23
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг 34
- Монгол Улсын Засгийн газар 88 төсөл санал болгосноос гадна Улсын Их Хурлын гишүүдээс 29 саналыг тусгайлан ирүүлснээр нийт 237 төслийн саналыг авч үзжээ.
Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хурлын гишүүдээс санал болгосон таван төсөл, Монгол Улсын Засгийн газраас санал болгосон 10 төсөл, нийт 14 төсөл багтсан болно. 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 65 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 21 төсөл, хэлэлцэгдэж эхлээгүй 44 төсөл байгаа юм.