Их Британи Малид 330 цэргээр дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Их Британи Малид 330 цэргээр дэмжлэг үзүүлнэ

Африк тивийн Мали улсыг исламын босогчдоос чөлөөлөх Франц, Баруун Африк болон тус улсын хамтарсан цэргийн ажиллагаанд Их Британи улс 330 цэргээ илгээн, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Их Британийн албаныханы мэдээлснээр дээрх тооны цэргүүд Мали дахь цэргийн ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд голдуу бусад улсын цэргүүдийг дадлагажуулж, бэлтгэх үүрэг хүлээх гэнэ. Их Британийн армийн цэргийн 40 зөвлөх Мали дахь цэргүүдийг дадлагажуулах бол 200 орчим цэрэг бусад Баруун Африкийн орнуудын цэргүүдийг дадлагажуулж, үлдсэн 90 цэрэг нь агаараас цохилт өгөх багийнхантай хамтран ажиллах аж. Их Британийн талаас Мали дахь цэргийн ажиллагаанд оролцох болсон нь энэ сарын эхээр Алжирт исламын дайчдын барьцаанд тус улсын иргэд хохирсонтой холбоотой хэмээн зарим шинжээчид дүгнэжээ. Малийн ихэнхи хэсгийг эзлээд буй исламын босогчдыг дарах Францаар толгойлуулсан хамтарсан армийн цэргүүд эхний ээлжэнд Тимбукту, Гао хотуудыг босогчдоос чөлөөлөөд байгаа билээ. Олон улсын зүгээс Малид цэргийн хүчээр дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн ажиллагаанд зориулан 455 гаруй сая ам.долларын зээл тусламж үзүүлээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж