128GB iPad4 ирэх сарын 5-нд гарна

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

128GB iPad4 ирэх сарын 5-нд гарна

Хит бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Apple” компанийн iPad-4 таблет нь 128GB багтаамжтай, Retina дэлгэцтэй байх талаар тус компани өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Өдгөө зах зээлд худалдаалагдаж буй “Apple”-ын бүх зөөврийн төхөөрөмжүүд /iPod, iPhone, iPad/ хамгийн дээд тал нь 64GB багтаамжтай байгаа билээ.

Багтаамжийг нь хоёр дахин ихэсгэсэн iPad-4 нь 9,7 инчийн Retina дэлгэцтэй, “Apple”-ын А6Х чиптэй, FaceTime HD камертай, iOS 6.1 үйлдлийн системтэй бөгөөд Wi-Fi холболтын хувьд “хэт хурдан” байна гэдгийг “Apple” онцолж байна. App Store онлайн дэлгүүрт iPad-д зориулсан 800 мянга гаруй аппликейшн бий, тэдгээрийн 300 мянга гаруй нь тусгайлан iPad-д зориулсан гэнэ.

“Apple”-ын 128GB багтаамжтай iPad-4 таблет ирэх хоёрдугаар сарын 5-наас худалдаанд гарах бөгөөд хар ба цагаан өнгөний сонголттой. Үнийн хувьд Wi-Fi-тай загвар нь 799 ам.доллар, Wi-Fi+Cellular загвар нь 929 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж