
Эх сурвалжийн мэдээлснээр түүнтэй 22 сая евро (19 сая паунд) ба тоглогчийн нэмэгдэлтэй, нийт 25 сая еврогийн (22 сая паунд) гэрээ байгуулсан байна.
Манчини "Бид Балотеллид хайртай, гэхдээ түүнд Италид буцах том боломж гарлаа. Сүүлийн хоёр өдөр түүний тухай Милан Ман Сититэй хүчтэй ярьсан. Энэ нь ч биеллээ оллоо" хэмээжээ.
Итали залуу маань “КПР”-тэй тоглохоор Лондоныг зорисон ч түүний наймаа хүчинтэй болсон тул тоглоогүй билээ. Түүний хувьд ч боломж олдох юм бол Миланд тоглох хүсэлээ хэзээч нуудаггүй байв.
Score Studio