The Mongolian Mining Journal сэтгүүл захиалагчдадаа iPAD хувилбар санал болгож байна. Монголын уул уурхай, эдийн засгийн тухай анализ, тойм, судалгаа, хэлэлцүүлэг тогтмол нийтэлдэг тус сэтгүүлийн редакци нь англи ба монгол хэл дээрх шинэ хувилбарыг хэрэглэгчдэдээ хамгийн энгийн хялбар хэлбэрээр хүргэх гэж буй юм.
Ажил хэрэгч Та дэлгэцийн өмнө тухлан суух чөлөө хомс гэдгийг бид ойлгон, хаана ч, ямар ч орчин нөхцөлд шуурхай мэдээлэл авах боломжийг ийнхүү нээж байна.
Монголын уул уурхай, эдийн засгийн анхны сэтгүүл The Mongolian Mining Journal нь 5 дахь жилдээ уншигч, захиалагчдадаа хүрч буй бөгөөд бидний гаргасан зам мөрөөр даган цөөнгүй сэтгүүл гарч буй энэ үед технологийн шинэ алхмуудыг хийн, чанартай сэтгүүл зүйн жишиг, үлгэр дуурайл болсоор байхыг цаашид ч эрмэлзэнэ.
www.mongolianminingjournal-ийг цахимаар захиалан уншиж ирсэн уламжлалт хэрэглэгчдэдээ мөн онлайн хувилбараа бүх төрлийн смарт болон таблет төхөөрөмж дээр хүлээн авахад хялбар загвараар бэлтгэн хүргэх гэж байна.