
За би юугаа нуухав дээ, би бөө нарт дургүй. Надад дургүй байх эрх нь байгаа биз дээ ? би ямар очоод хөөе чи тэр тэнгэрээ буулгахаа боль гэцэн биш. Хоёр шүдлэн үхрээр гай бузрыг чинь хаагаад тавьчий гэж балайрдаг нөхдүүдэд би яаж ч дуртай байхын байгаан, хөөе өвөө нараа манай энэ Улаанбаатар хотод шүдлэн үхэр гэдэг амьтан нэг нь л бараг сая гаруй төгрөгтэй байдийншдээ, тэгээд л худлаа нөгөөх нь бүтэхгүй болонгуут толгой эргэмээр сонин сонин юмнууд өөдөөс яриад л, нэмж нэхээд л …
Эзэн Чингис хааны үеэс тахин шүтэж ирсэн Монгол бөөгийн шашин … Одоо болохоор хөөрхий ард иргэдээ яадгий нь алдуулж айлгаж, сүрдүүлж байгаад хоёр шүдлэн үхэр нэхэж авангуутаа өвлийн идшээ бэлдүүлчихдэг сайхан жүжигчид, та нар тэр Холливуд эд нар луу очооч, юун шүдлэн үхэр ? наад мундаг авьяасаар чинь бол ёстой цүнх цүнхээр нь мөнгийг олно шдээ, харин тэр бууж ирдэг өвөө нар чинь англиар ярьдаг болов уу ?
Шашны маргаан хэзээ ч дуусдаггүй, гэтэл яагаад би энэ сэдвийг хөндөх болов? Сүсэг бишрэл, итгэл үнэмшлийнх нь хувьд аль ч шашныг хүндлэх хэрэгтэй. Харин аль нэг шашны нэр барьж луйвар хийн, хамгийн өөдгүй гэмт хэргийн нэг болох бусдын сэтгэл зүй, итгэл үнэмшлээр нь тоглож гэм нүгэл үйлдэж яваа бэртэгчингүүдийг нүүрээ нуух газаргүй болтол нь хэлэх л хэрэгтэй, тийм ч эрхтэй, тэгээд ч ямар хүн амьтны нэр заагаад Балдан зайран байн байн буугаад амраахаа болилоо гэцэн биш балиар юмнуудыг л баалж сууна.
“Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг үзэл санаан дээр л тоглоод байх шиг. Нэг сонин юм хэлж орхидог, яг тэр үеэр нь амьдралд хаяа болж л байдаг зарим нэг гай зовлон тохиолдож таардаг, “Ёстой харсан юм шиг л хэлж, ер нь л тэр болж таарлаа” гээд хамаг өргөл барьцаа бариад л давхиад очдог, нөгөөх нь яахав дээ “За тэр би хэлээгүй юу, одоо онгод уурлацан, ийм тийм юм бэлдэж ирвэл би юу ч гэсэн нэг гуйгаад үзий” гээд өөртөө хэрэгтэй зарим нэг барааныхаа дунд ёсыг бодож ганц нэг хадаг сүүхэн хавчуулаад дэлгүүрээс юм авч байгаа юм шиг л захиална. Жаахан илүү авмаар санагдвал үр хүүхдээр нь тоглоно. Айлд өвддөг нэг хүүхэд байдаг даа, тэр бүхнийг шууд тэнгэрээс онгод нь ирчихээд байхад авахгүй яваад байгаагийнх гээд л холбож орхино, ай даа мөн чадварлаг шүү дээ.
За тэгээд хүмүүс минь дээ, Монгол улсын Ерөнхийлөгч биш шалихгүй нэг залуу л үзэл бодлоо ярьж суугаа болохоор битгий хүндээр хүлээж аваарай, Өнөөдөр сонины эхний нүүрэн дээр биш өөрийнхөө л wall дээр жиргэж суугаа учраас, тийм эрх нь надад байгаа учраас таалагдахгүй бол битгий уурлаж бухимдаарай, СОНГОЛТ гэж нэг сайхан юм байна шүү дээ. Аягүй амархан уншина, уншихгүй тэгээд л болоо … Яахав тэр бөө нар нь facebook эд нар ухаж яваад намайг олоод ниргэвэл одоо тэр л биз ….
Ч.Ганжавхлан