Египет улс салж бутрах дээрээ тулсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Египет улс салж бутрах дээрээ тулсан гэв

Египетийн Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Абдель Фаттах аль-Сиси нэгдүгээр сарын 29-нд албан ёсны мэдэгдэл хийж, Египет улс саринан бутрахад хүрээд байна хэмээснийг “Reuters” агентлаг дамжуулав.

“Засгийн эрхийн төлөөх улс төрийн янз бүрийн хүчний тэмцэл улс орныг сүйрүүлэх аюултай” хэмээн генерал хэлжээ. Түүний ярьснаар армийн анги нэгтгэлүүд улс орны амин чухал байгууламжуудад хяналтаа тогтоогоод байна. Тухайлбал, тэд Суэцийн сувгийн гол байгууламжийг хяналтдаа авчээ.

Өмнө нь арми улс төрийн сөргөлдөөнд огт орохгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин генералын энэ удаагийн мэдэгдэл нь зэвсэгт хүчний тэвчээр барагдаж байгаагийн сануулга гэж болохоор.

Аль-Сисигийн мэдэгдэл Египетэд долоо хоног үргэлжилж байгаа улс төрийн томоохон хямралын оргил үеэр хийгдэж байгаа юм. Мохаммед Мурси тэргүүтэй эрх баригчид болон “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг засгийн эрхийг өөртөө ашигтайгаар өөрчлөн засч байна гэж сөрөг хүчин эсэргүүцэж байгаа. Эрх баригчид хариуд нь сөрөг хүчин ард түмний сонголтыг огоорч байна гэж буй. Тус орны томоохон хотуудад  эсэргүүцэл өрнөн, ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байна.

Суэцийн сувгийн ойролцоох зүүн мужуудад уг бүс нутгийг Египетээс тусгаарлах санаа улам бүр газар авч байна. Порт-Саид, Суэц, Исмаилид ерөнхийлөгчийн тогтоосон онц байдал үйлчлэхгүй байгаа бөгөөд тийшээ илгээсэн армийн цэрэг, офицерүүд жагсагчидтай нийлэх болсон байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж