
учир Нийслэлийн ИТХ-ын хүсэлтээр Дэлхийн банкнаас нийслэлийн санхүүгийн
тогтолцооны өнөөгийн байдлын талаар 2011-2012 оны хооронд судалгаа
хийжээ.
Дэлхийн банк энэхүү тайлангаа зөвлөмж болгон
нийслэлийн шинэ удирдлагуудад хүргүүлж байгаагаас гадна зөвлөмжийн үр
дүнг нийслэлийн удирдлага, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгч
нарт танилцуулж хэрхэн үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх талаар
хэлэлцэх юм. Танилцуулга өнөөдөр 14.00 цагаас "Хангарьд" ордны 14
давхарт болох ажээ.
Уг судалгаа нь хотоос үзүүлэх үйлчилгээ, хотын дэд бүтцийн асуудлыг
санхүүжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай,
тэнцвэртэй хувиарлахад тулгамдаж байгаа асуудал зэргийг анхааран
тусгасан байна. Нийслэл хотын хүн ам 2001 онд хагас сая байсан бол 2011 оны байдлаар 1.2 сая орчимд хүрсэн нь Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж байна. Энэ өсөлт цаашид ч нэмэгдэн Улаанбаатар хотод эдийн засгийн төвлөрөл бий болж , шийдвэрлэх зохистой олон асуудал тулгарч байгаа нь нийслэлийн захиргааны байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх шаардлагатай болж байгаа юм.