Арсен Венгер: Бекхэм ч, Вилья ч манайд ирэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Арсен Венгер: Бекхэм ч, Вилья ч манайд ирэхгүй

Өчигдөр Английн “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгер хэвлэлийн бага хурлын үеэр энэ өвлийн наймааны цонхоор Дэвид Бекхэм, Давид Вилья хоёрын алийг нь ч авахгүй гэдгээ хэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө “Их буучид” Давид Вильяг авахын тулд “Барселона”-д албан ёсоор санал тавьсан ч татгалзсан хариулт сонсчээ. Харин Бекхэм “Эмирейтс”-т хамтарсан бэлтгэлд гарахаар болсон юм.

“Испанийн баг Вильяг зарахыг хүсэхгүй байгаагаа бидэнд тодорхой ойлгуулсан. Би түүнийг зарахыг байгаа тухай л хэлж байгаагаас биш тэр бидний гол зорилго гэж хэлээгүй. Бекхэмийн хувьд бэлтгэлээ хамт хийх хүсэлт гаргасан. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар бэлтгэл сайтай байхыг хүсч байгаа л хэрэг. Тиймээс түүнийг багтаа авах, гэрээ байгуулах тухай асуудал энд огт байхгүй” гэж Венгер өгүүлсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж