Шанхайд сүндэрлэх “Шидэт шилтгээн”

Хуучирсан мэдээ: 2011.04.09-нд нийтлэгдсэн

Шанхайд сүндэрлэх “Шидэт шилтгээн”


Таны харж буй энэ үлгэрийн ордон өмнөд хөршийн Шанхай хотноо сүндэрлэнэ. “Уолт Дисней”-гийнхан чамгүй хэдэн жил Хятадын эрх баригчидтай зөвшилцсөний эцэст өөрсдийн паркийг байгуулах шийдэлд хүрлээ. Өнгөрсөн баасан гаригт бүтээн байгуулалтын их ажлыг эхлүүлсэн. 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр босох “Шидэт шилтгээн” таван жилийн дараа зочдоо хүлээж авна. Харин Хятадын тал дөрвөн жилийн дараа ч үүдээ нээж мэднэ хэмээн ярьж байна.


22 сая хүн амтай Шанхай хот хагас жилд 70 гаруй сая жуулчин хүлээж авдаг их хөлийн газар. “Уолт Дисней” шинэ паркаа Хонконгийнхоос ч илүү амжилттай ажиллана хэмээн найдаж байна. “Шидэт шилтгээн” дэлхийн зургаа дахь “Дисней лэнд” болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж