Ерөнхий сайд I эмнэлэгт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд I эмнэлэгт ажиллаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өглөөний 08:00 цагт Клиникийн нэгдүгээр эмнэлэгт очиж, эмч ажилтнуудтай уулзалт хийж байна. Энэ долоо хоногийг бүхэлд нь эрүүл мэндийн салбарыг өөд нь татах өдрүүд болгон зарласны дагуу Ерөнхий сайд ажлаа ийнхүү нэгдүгээр эмнэлгээс эхэллээ. Тус эмнэлгээр  хот, хөдөөгийн олон мянган иргэн хоёрдугаар шатны эмнэлгийн үйлчилгээ авдаг.  Клиникийн нэгдүгээр эмнэлгийн хувьд ямар зохион байгуулалт хийвэл эмнэлгийн үйлчилгээний олон шат дамжлага цөөрч, иргэдэд хүртээмжтэй болох талаар гарц хайж, төвлөрч ажиллах юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж