Харанхуй зооринд 30 жил амьдарсан яст мэлхий

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Харанхуй зооринд 30 жил амьдарсан яст мэлхий

Фото: TV Globo
Бразилийн Рио-де-Жанейро хотын нэгэн айлынхан 30 жилийн өмнө алга болсон Мануэла нэртэй яст мэлхийгээ  харанхуй агуулахын өрөөнөөсөө олоод баярлаж хөөрөхийн зэрэгцээ гайхашралд автжээ. Алмедиагийн гэрийнхэн хуучин хог новшноосоо салахаар шийдэж, агуулахын амбаараа цэвэрлэж байгаад хайртай яст мэлхийгээ олсон гэнэ. Тэднийх 1982 онд гэртээ засвар хийж байх үеэр яст мэлхий нь алга болжээ. Тухайн үед барилгачдын онгорхой орхисон хаалгаар гараад явсан байх гэж таамаглаад өнгөрсөн аж.

Тэдний аав гэрийнхээ амбаарт хэрэгтэй, хэрэггүй төмрийн хог хурааж, хэзээ нэгэн цагт хэрэг болно хэмээн хадгалдаг байжээ. Хожим хүүхдүүд нь тэдгээр төмрийн сэгийг гаргаж хаяхаар амбаараа цэвэрлэж байгаад Мануэла нэртэй хайртай яст мэлхийгээ олсон гэнэ. Хамгийн сонирхолтой нь Мануэла харанхуй агуулахад бүтэн 30 жилийн турш хоол хүнсгүйгээр амьдарч чаджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж