F1: “Lotus” 2013 загвараа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

F1: “Lotus” 2013 загвараа танилцуулав

“Формула-1”-ийн “Lotus” баг 2013 оны улиралд уралдах E21 загвараа олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн улиралд тус баг зөвхөн онооны төлөө бус харин аваргын төлөөх тэмцэлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Улирлын туршид багийн нисгэгч Кими Райкконен гол өрсөлдөгчдийн нэг байж, Абу Дабигийн гран-прид түрүүлснийхээ дараа төмөр хөлгөө магтаад амжсан. Харин энэ улиралд тус багийнхан амжилтаа ахиулахаар зорьж байна.

“Lotus” 2013 оны шинэ загвартаа өмнөх Е20 машины ерөнхий дизайныг хадгалж, техникийн хувьд цөөн хэдэн өөрчлөлт хийжээ. Шинэ загвар нь өмнөхөөс арай илүү ганган хийцтэй болсон гэхэд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж