Авлигаас сэргийлэх ажлыг үнэлэх семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Авлигаас сэргийлэх ажлыг үнэлэх семинар болно

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарыг энэ сарын 15, 16-нд Их тэнгэр цогцолборт зохион байгуулах гэж байна.  
 
Гурав дахь удаагаа зохион байгуулж буй семинарт яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, аймгийн Засаг дарга нар оролцох бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэж, зөвлөмж гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд семинарыг хааж Ерөнхий сайд С.Батболд үг хэлэх юм. 
 
Уг семинарт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж