Малайзад 10 заан үхжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Малайзад 10 заан үхжээ

Малайзын дархан цаазат Гунунг Рара ойгоос нэн ховордсон “Borneo pygmy” төрлийн 10 заан тодорхойгүй шалтгаанаар үхсэн байдалтай олджээ. Одоогоор Малайзын албаныхан 4-20 насны эдгээр заануудын үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийж байгаа юм байна. Хэдийгээр задлан шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа ч зэрлэг амьтан хамгаалагчид заануудыг хордсон байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Учир нь үхсэн заануудын биед ямар нэгэн ил гэмтэл, шарх, өвчний шинж тэмдэг байхгүй байгаа юм байна. Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах байгууллагаас  гаргасан судалгаагаар одоогоор дэлхий дээр 1500 хүрэхгүй тооны “Borneo pygmy” төрлийн заан үлдээд байгаа аж. Ойролцоогоор 2.5 метр өндөртэй, урт сүүл, том чихтэй энэ төрлийн заан голдуу Малайзын Сабах мужид амьдардаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж