Б.Сарантуягийн шинэ санаачлага

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Б.Сарантуягийн шинэ санаачлага

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа маргаашийн үдийн зоогоо ажил хэрэгч байдлаар төлөвлөжээ. Тэрээр сэтгүүлчдийг  зоогонд урьж, ажил хэргийн яриа өрнүүлэх юм. Сүүлийн үед нам гүм болж, уран бүтээлийн завсарлагаа аваад байсан поп хатагтай шинэ уран бүтээлийн ажлаа эхлүүлэхээр болсон байна.

Чөлөөт уран бүтээлийг хэвлэлийн бага хурал хийж албархаг байдлаар зарладаг уйтгартай хэлбэрийг тэрээр өөрчлөхөөр шийдсэн бололтой юм, найрсаг чөлөөт яриагаар хэвлэл мэдэллийнхэнтэй уулзана. Амтат кофе, ажил хэрэгч асуултууд… Поп хатагтайн хувьд ч сэтгүүлчдэд ч тэрээр сонирхолтой үдийн цай болох байх. Тэгээд ч сэтгүүлчдэд түүний тухай хамгийн шинэ мэдээлэл, фактуудыг эндээс олж хүргэх аятайхан завшаан юм. Түүний шинэ өнгө, шинэ хэмнэлийг хүсэн хүлээж буй  сонсогчдод энэ удаа ямар “бэлэг” барих бол?

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж