“Walt Disney” цаасан тасалбарыг хална

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

“Walt Disney” цаасан тасалбарыг хална

“Walt Disney” компани дэлхийн зугаа цэнгэлийн орон гэгдэх өөрсдийн парк руу орохыг зөвшөөрсөн баримт болох цаасан тасалбарын оронд  резинэн бугуйвчийг  санал болгож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тус компани үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа энэхүү үйлчилгээгээ “MagicBand” хэмээн нэрлэж байгаа аж.

Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар ийнхүү цаасан тасалбарын оронд шинээр солигдсон резинэн бугуйвчийг ашиглах шинэ үйлчилгээг Флорида мужийн Орландо хот дахь “Walt Disney World”-д энэ хавраас эхлэн нэвтрүүлэх юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж