Төмөр замын талаар хаалттайгаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Төмөр замын талаар хаалттайгаар хэлэлцэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дангаараа хуралдаж, Зам тээврийн сайд А.Гансүх “Богд хан” төмөр замын төслийн талаар мэдээлэл хийлээ. Гэвч энэхүү мэдээлэл одоо хаалттай болж байна. Харин мэдээлэл хийхийнх нь өмнө Зам тээврийн сайд А.Гансүхээс энэ талаар тодруулга авахыг хүсэхэд тэрээр “Төмөр замын талаарх асуудлыг өмнө нь ч байнгын хорооны хуралдаанаар хаалттайгаар хэлэлцэж байсан удаатай. Хаалттай зүйл бол хаалттай. Мэдээллийг нээлттэй хийх байсан бол нээлттэй л байх байсан. Төмөр замын асуудал бол тэр болгон олон нийтэд дэлгээд байх зүйл биш,төрийн нууцтай холбоотой асуудал. Мөнгө төгрөгийн асуудал ч яригдана" гэснээс өөр тоймтой хариулт өгсөнгүй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж