
Одоогоор малын хорогдол гараагүй өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Бог бод малын хөл их халцарч, дорой малууд байнгын тэжээлд орсон тухай тус сумаас мэдээлж байна.
Сумын өвсний фондоос 341 боодол өвс, 189 шуудай тэжээлийн будаа тараасан байна. Малчдад туслах сайн санааны аяныг сумын хэмжээнд өрнүүлж, 3.0 тн тэжээл, нэмнээ, элгэвч, бээлий, лаа шүдэнз зэргийг цуглуулаад байгаа аж.
Эх сурвалж: www.e-darkhan.com