Абрамс “Оддын дайн”-ы шинэ ангийг найруулна

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Абрамс “Оддын дайн”-ы шинэ ангийг найруулна

Алдарт “Оддын дайн” киноны долоо дахь цувралын найруулагчаар шинжлэх ухааны уран зөгнөлт дэлгэцийн бүтээлийн нэрт найруулагч Жеффри Жейкоб Абрамс ажиллах болсон тухай “Lucasfilm”-ийг эзэмшигч “Walt Disney” кино компаниас мэдэгджээ. “Star Wars Film”-ийн үүсгэн байгуулагч Жорж Лукасын мэдэгдсэнээр “Оддын дайн”-ы зохиолыг Оскарын шагналт кино зохиолч Майкл Эрндт бичих бөгөөд 2015 онд үзэгчдийн хүртээл болох юм байна.

Абрамс өмнө нь кино сонирхогчдын дунд танил болсон “Lost”, “Star Trek reboot” бүтээлүүд дээр ажиллаж байсан юм. Тэрбээр “Дэлхийн кино ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй “Оддын дайн”-ы найруулагчаар ажиллах болсондоо баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн ярьжээ. Өнгөрөгч аравдугаар сард “Walt Disney” 4,05 сая ам.доллараар “Lucasfilm”-ийг худалдан авсан тухайгаа зарласан юм. Харин “Lucasfilm”-ийн экс ерөнхийлөгч Кэтлин Кеннеди Абрамсыг дээрх киноны найруулагчаар ажиллах болсныг сайшааж “Тэр бол хамгийн сайн найруулагч” хэмээн магтжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж