Амлалтаар халхавчилж, аргаа нарийсгав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Амлалтаар халхавчилж, аргаа нарийсгав

Улс төрийн намын удирдлагууд ирэх 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй хэмээх санамж бичиг байгуулан гарын үсэг зурах ажиллагаагаа баяр ёслолын байдалтайгаар хийлээ. Угаасаа мөнгөний амлалт авахгүй тухай Сонгуулийн хуульдаа заачихсан байхад ийнхүү “шоудсан” нь цаанаа учиртай болох нь илрэв. Учир нь санамж бичгийн хоёрдугаар хэсэгт “парламентын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож төлөөллийн ардчиллыг улам төгөлдөржүүлэх, парламентын тогтолцоонд шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулах” тухай заалт оржээ. Энэ нь өнөөх хоёр танхимтай парламенттай болгохоор хийж буй ээлжит алхам нь аж.
Өөрөөр хэлбэл санамж бичгийнхээ “сонгуульд мөнгөөр өрсөлдөхгүй” гэх санаагаар халхавч хийн  “хоёр танхимтай парламенттай болох” санаа руу намуудыг түлхэх бас нэг аргыг МАН-ын дарга нар сүвэгчилсэн нь энэ. Цаадуул нь ч нөгөө туулайны онекдот шиг хууртаж ханахгүй, “Өчигдөр очоод хүчиндүүлчихсэн, өнөөдөр очоод бас хүчиндүүлчихсэн. Маргааш очих уу, яах вэ” гэсэн юм яриад явах юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж